10/03/2008

Бие даалтын ажил №1-ийн жишээ

Даалгавар тус бүрээс нэг нэг жишээг доор үзүүлэв:
1. int төрөл нь санах ойд 2 байт зай эзлэх ба -32 768 - аас 32 767 хүртлэх утгыг авч чадна.
2. abs() функц нь бүхэл тооны модулийн утгыг олдог. Энэ нь бүхэл төрлийн утгыг хүлээн авч бүхэл төрлийн утга буцаана гэсэн үг юм.

Дээрх маягаар үлдсэн функц болон төрлүүдийн тухай мэдээллийг турбо С хэлний редактор дотроо shift+F1 товчийг дарснаар гарган авч болно. Уг товчийг дарсны дараа хайж байгаа үгээ үсэг үсгээр нь бичихэд уг үг дээр автоматаар очно. Гарч ирсэн англиар бичсэн бүх зүйлсийг орчуулах шаардлагагүй.
Хувьсагчийн төрлийн хувьд санах ойд хэдэн байтын зайг эзлэх, авах утгынх нь дээд доод хязгаар байхад хангалттай. int, double, float гурван төрлийн тухай бичихэд болно.
Функцуудын хувьд юу хийдэг, ямар төрлийн хэдэн хувьсагч хүлээж аваад ямар төрлийн утга буцаадаг тухай л бичих хэрэгтэй.

Комментариев нет: